ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна

307

ЕХ Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна

 

Европын Холбоо /ЕХ/ Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен пүрэв гарагт мэдэгдлээ. “Бид “Долоогийн бүлэг”-ийн түншүүдтэйгээ Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд нэмэлт хязгаарлалт тогтооно. Оросын довтолгоо эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд бид 10 дахь багц арга хэмжээг авахаар зорьж байна” гэж У.Ляйен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна.

 

ЕХ-ны тооцоогоор, газрын тосны экспортод одоогоор тогтоогоод байгаа үнийн дээд хязгаар нь Москвад 160 сая евротой /176 сая ам.доллар/ тэнцэх хэмжээний хохирол учруулж, Орост хэдийнээ “хүндээр тусаж” байгаа хэмээн ЕК-ын тэргүүн тайлбарлажээ.  У.Ляйен болон Европын Комиссын 15 гишүүн Украины нийслэлд баасан гарагт буюу өнөөдөр болох ЕХ-Украины дээд хэмжээний уулзалтыг угтан Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Киевт хүрэлцэн ирсэн байна. Дээд хэмжээний уулзалтад У.Ляйен, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Украины Ерөнхийлөгч В.Зеленский тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.