ЕХ Оросын иргэдийн визийг хөнгөвчлөх гэрээний үйлчлэлийг түр зогсооно

393

ЕХ Оросын иргэдийн визийг хөнгөвчлөх гэрээний үйлчлэлийг түр зогсооно

 

Европын Холбооны /ЕХ/ орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-тай байгуулсан визийн хөнгөлөлтийн гэрээний үйлчлэлийг түр зогсоохоор тохиролцжээ. Ингэснээр Оросын иргэд тус холбоо руу нэвтрэх виз авахад хүндрэлтэй болж байна. Украин болон ЕХ-ны зарим орон бүрмөсөн хориглохыг уриалж байсан боловч Франц, Герман зэрэг орнууд эсрэг саналтай байсан тул лхагва гарагт ийнхүү шийдвэрлэжээ.

 

Орос хоёрдугаар сард Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын нэг сая гаруй иргэн ЕХ-нд зорчжээ. Оростой хиллэдэг ЕХ-ны зүүн хэсгийн хэд хэдэн орны хувьд цаашид нэмэлт хязгаарлалт тогтоох төлөвтэй байна. Оросын Гадаад хэргийн дэд сайд Александр Глушко дээрх шийдвэрийн талаар хэлэхдээ, ЕХ “хөл рүүгээ буудсантай ижил шийдвэр гаргалаа” хэмээгээд, хариу арга хэмжээ авна гэдгийг мэдэгджээ. Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хувьд уг шийдвэрийг “хагас дутуу арга хэмжээ” хэмээн шүүмжилсэн байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.