Өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэж байжээ
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй “Ц” нарын есөн иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас тус үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна гэж мэдээллээ.