Төрийн ордонд зодоон болов

262

Төрийн ордонд зодоон болов

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд зодолджээ.  Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, төрийн тусгайгийн албан хаагчидтай орж, зодооныг намжаасан байна.  О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын  хувьд хаврын чуулган эхэлсэн цагаас эхлэн намын бүлгийн даргын албан тушаал, өрөө, сандал суудлыг булаацалдан нэлээд маргаантай явж ирсэн.  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ талаар  "Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн. Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан асуудал байгаа юм шиг байна. Би нэр усыг нь хэлээд яах вэ" гэсэн тайлбар өгөв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.