Жагсаалын үеэр төрийн ордон руу нэвтэрч, эд хөрөнгөд халдсан хэргээр саатуулсан 7 иргэнийг суллажээ
Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг шаардсан иргэд жагсаалын үеэр Төрийн ордон руу нэвтэрч, эд хөрөнгөд халдсан зэрэг үндэслэлээр нэр бүхий долоон иргэнийг арванхоёрдугаар сарын 21 /2022.12.21/-ний өдөр цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүйгээр цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тухайн иргэдийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, сулласан талаар эх сурвалж мэдээллээ. Харин жүжигчин У.Цогтбаярын эгч Э-г үргэлжлүүлэн хорихоор болсон байна.