"Шанхайн экспо"-д дэлгэгдсэн шинэлэг бүтээгдэхүүнүүд

265

"Шанхайн экспо"-д дэлгэгдсэн шинэлэг бүтээгдэхүүнүүд

 

БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдож буй Хятадын олон улсын импортын 5 дахь экспо нь Хятад, Ази, дэлхийн олон шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах индэр болж байна. Энэ экспогоор анх олон нийтэд дэлгэгдэж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологийг хамтдаа сонирхъё.

сонин mn

 

Хорт хавдрын эсрэг HyperArc аппарат нь "Нэг удирдлагатай олон үйлдэлтэй" аппарат бөгөөд хорт хавдар тархсан хэдэн арван гэмтлийн цэгийг 15 минутын дотор нэгэн зэрэг эмчлэх боломжтой. Өвчтөнд илүү тав тухтай эмчилгээний нөхцлийг бий болгожээ.

 

 

сонин mn

Хүн дүрст робот Тесла Бот Хятадад анхны нээлтээ хийлээ. Тесла Бот төсөл төсөөллөөс бодит байдал болохын тулд ердөө 6 сарын хугацаа зарцуулсан. Үйлдвэрлэгч компани ухаалаг автомашины судалгааны үр дүн, дизайны зарчмуудыг Тесла Бот-д чадварлаг ашиглаж, машин үйлдвэрлэх технологиор хиймэл оюун ухаантай роботуудыг бүтээжээ.

 

сонин mn

Агаар цэвэршүүлэгч шинэ бүтээгдэхүүн Atem X нь утаа, вирус, бактери, харшил үүсгэгч, хөгц мөөгөнцөр, тоос шороо, хэт нарийн тоосонцорыг нэгэн зэрэг устгаж цэвэршүүлэх юм байна. 
 
сонин mn
 
 
Азид үйлдвэрлэсэн "Тасалгааны ухаалаг тариалагч" нь усалгааны автомат системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь тэжээлийн шингэнийг автоматаар хангаж, фотосинтезийн үр ашгийг дээшлүүлэн, ургамлын үндсийг эрүүл байлгах, байгалийн жам ёсны өсөлтийг хангах, бүх жилийн турш тасалгааны ургамал тарих боломжийг олгодог.

 

сонин mn
 
Азидаа анхдагч болох Cookit хоол хийх машин нь 1000 гаруй төрлийн хоолны жор сонгож, WeChat апплекэйшнтай хамтран ажилладаг бөгөөд шарах, хуурах, жигнэх, буцалгах, исгэх зэрэг аргаар 30 төрлийн хоол хийж, гэр бүлийн өдөр тутмын гал тогооны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.
 
сонин mn
 
"Нүүрстөрөгчийн давхар ислийг мэдрэгч төхөөрөмж” нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.