Дубайн өндөр барилгад гал гарч, бүх давхар галд автжээ
Дубайн төвд байх аялал жуулчлалын гол хэсгүүдийн нэг болсон Даунтаун дүүргийн олон давхар орон сууцны барилгад гал гарчээ. Гал түймэр 11 дүгээр сарын долоонд шилжих шөнө гарсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гал бүх давхрыг хамарсан, галыг унтраахын тулд гал сөнөөгчид болон бусад шуурхай албаныхан олон цаг ажиллажээ.
Урьдчилан мэдээллээр, Emaar компанийн барилга ч галд өртсөн байна. Энэ компани нь Арабын ертөнц дэх томоохон үл хөдлөх хөрөнгийн компани юм. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, галын улмаас хохирсон болон гэмтсэн хүний талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/544468