БЗД-ийн татварын байцаагч Дөлгөөнтуяа хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

358

БЗД-ийн татварын байцаагч Дөлгөөнтуяа хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

 

Баянзүрх дүүргийн татварын байцаагч Дөлгөөнтуяа нь бусадтай бүлэглэн хуурамч буюу үйл ажиллагаа явуулдаггүй компанийн нэрээр хуурамч НӨАТ компаниудад шивж өгдөг тухай ноцтой мэдээлэл ирлээ. Энэхүү хуурамч үйлдлийг “НӨАТ-ын хий шивэлт” гэж нэрлэдэг аж. Ингэж залилуулсан компаниудад их хэмжээний хохирол учирсан бөгөөд одоо тухайн албан тушаалтныг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болжээ.

Татварын байцаагч Дөлгөөнтуяа нь одоо болтол ажлаа хийж байгаа  юм байна. Тэрбээр “Та нар хэлдэг, явдаг газраараа яв” гэж даналзан, төрийн албаны нэр нүүрийг гутааж яваа талаар бидэнд эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн тодруулга авч мэдээлэл хүргэх болно.

Дашрамд сануулахад, өнгөрсөн жил мөн тус татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нар хахуулийн хэрэгт холбогдож байсан билээ.

BOLOD.MN

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.