Тайланд улс крипто зар сурталчилгааны журмыг шинэчлэн баталлаа
Виртуал токены зар сурталчилгаанууд крипто валютад хөрөнгө оруулахад гарч болох эрсдэлийн талаар тодорхой анхааруулах ёстой гэсэн шаардлагыг Тайландын Үнэт цаасны арилжааны комисс тавьж байгаа аж. Тус улсын зохицуулах байгууллагууд жижиг хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангахаар зорьж байгаагаа удаа дараа тодотгож байжээ.
Тайландын крипто валютын “Zipmex” бирж өнгөрсөн сард бүх төрлийн мөнгөн гүйлгээг зогсоосон аж. Үүний дараа ийнхүү зар сурталчилгааны журмыг чангатгаад байна.
Bloombergtv.mn