Тайланд улс крипто зар сурталчилгааны журмыг шинэчлэн баталлаа

233

Тайланд улс крипто арилжааны компаниудын зар сурталчилгааны журмыг чангарууллаа.
Виртуал токены зар сурталчилгаанууд крипто валютад хөрөнгө оруулахад гарч болох эрсдэлийн талаар тодорхой анхааруулах ёстой гэсэн шаардлагыг Тайландын Үнэт цаасны арилжааны комисс тавьж байгаа аж. Тус улсын зохицуулах байгууллагууд жижиг хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангахаар зорьж байгаагаа удаа дараа тодотгож байжээ.
Тайландын крипто валютын “Zipmex” бирж өнгөрсөн сард бүх төрлийн мөнгөн гүйлгээг зогсоосон аж. Үүний дараа ийнхүү зар сурталчилгааны журмыг чангатгаад байна.
Bloombergtv.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.