“Запорожье” станцыг Украины хяналтад шилжүүлэхийг 42 орон уриалжээ

466

“Запорожье” станцыг Украины хяналтад шилжүүлэхийг 42 орон уриалжээ

 

Украины Энергодар хотод буюу Орост эзлэгдсэн “Запорожье” атомын цахилгаан станцын ойролцоо ням гарагт их бууны сум дахин туссантай зэрэгцэн олон улс орон тус бүс нутгаас Оросын цэргүүдийг нэн даруй гаргахыг шаарджээ. “Оросын цэрэг зэвсгийг цөмийн байгууламжид байрлуулж байгааг хүлээн зөвшөөршгүй юм” гэж 42 орны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

“Бид “Запорожье” станц болон түүний ойр орчим, мөн Украины бүх нутаг дэвсгэрээс цэргүүдээ нэн даруй татахыг ОХУ-д уриалж байна. Ингэснээр тус станцын оператор компани болон Украины эрх баригчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн доторх бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн хүлээх боломж бүрдэнэ” гэж мэдэгдэлд дурджээ. Уг шаардлагыг Европын Холбоо, АНУ, Их Британи, Норвег, Австрали, Япон, Шинэ Зеланд тэргүүтэй орнуудын нэрийн өмнөөс тавьсан байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.