В.Зеленский Хятадын даргатай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

339

В.Зеленский Хятадын даргатай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хятадын “South China Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө тус улсын дарга Ши Жиньпинтэй Украины мөргөлдөөний асуудлаар шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр, Киев хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хэлэлцээ хийхийг албан ёсоор хүссэн боловч яриа хэлцээ огт болоогүй байна. 
“Би Ши Жиньпинтэй шууд ярилцмаар байна. Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш бид хэлэлцээ хийх хүсэлт тавьсан боловч хэдийгээр маш үр дүнтэй болно гэж бодож байсан ч яриа хэлэлцээ хийгдээгүй байна. Хятад улс маш хүчирхэг эдийн засагтай бөгөөд Орост эдийн засаг, улс төрийн хувьд нөлөөлж чадна" гэж В.Зеленский хэлжээ.
 
В.Зеленский мөн Хятадын зах зээлгүйгээр Орос улс эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлагдмал байдалд орно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр Украинд болж буй үйл явдалд "тэнцвэртэй" хандах хандлагаа хадгалах гэсэн Бээжингийн хүсэл эрмэлзлийг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. "Мэдээж, би Хятад улс ОХУ-д хандах хандлагаа эргэн хараасай гэж маш их хүсэж байна" гэж Украины төрийн тэргүүн нэмж хэлсэн байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.