Жиү жицүгийн домог Леандро Ло толгойдоо буудуулж, НАС БАРЖЭЭ
Бразилын жюү жицүгийн домогт тамирчдын нэг Леандро Ло Сао Пауло хотын шөнийн цэнгээний газар толгойдоо буудуулжээ. Өдгөө 33 настай түүнийг Саудэ хорооллын шөнийн цэнгээний газар найзуудтайгаа байхад нь цагдаагийн ажилтан толгойд нь буудсан гэж албаныхан мэдээлэв.
Цагдаагийн тэмдэглэлд бичсэнээр, хэрэг Clube Sirio гэх шөнийн клубт гарсан бөгөөд цагдаа Леандрог эхэлж өдөн, архины шил ширээн дээр цохиж хагалах зэргээр танхайрсан аж. Леандро Ло түүнийг хөдөлгөөнгүй болгож өччихөөд явах гэтэл цагдаа буугаа гаргаж ирээд толгойд нь бууджээ.