Хоёр жилийн өмнө “пээдийж” ирсэн Ван И одоо “хулхи нь бууж” ирэх нь

318

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 онд Монгол Улсад айлчилж байхдаа их гүрний сүрийг үзүүлж, бардаж, бяраа гайхуулчихаад явж байлаа. Ердөө хоёр жилийн өмнө улсаар нь “базаж”, “пээдийж” ирсэн Ван И дайны түгшүүртэй, дүүрэн асуудал “хулхи нь бууж” ирэх нь ээ. 
Ван И өмнөх айлчлалаараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардахад Монголын талын төлөөлөгчид хүлээж авч, үндэсний хувцасны дүүриймаагаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И сүү уухгүй гэж гараараа зангаад  ярвайсхийгээд алхаж байв.  Ван И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн юм. 
                Тухайн үед Элчин сайд Цай Вэньруй их л “том” гэгч нь “Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх зэрэг зүйлийг онцлон ярьсан байдаг. Чухамдаа “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулж байв.  

Харин энэ удаад өөр бололтой. БНХАУ, АНУ, Тайваний асуудал газар авч, дайны сэдэв хөндөгдөөд ирэхээр Монгол маань “мода”-нд орж байгаа бололтой. 

-ВАН ИГИЙН АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ- 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 5-6-нд Монгол Улсад хоёр өдрийн албан айлчлал хийнэ. Ван Игийн энэ удаагийн айлчлалаар хоёр талын Гадаад харилцааны сайд нар өргөн хүрээний хэлэлцээ хийхээс гадна хоёр ч том станцын хөрөнгө оруулалтыг шийдэх чухал уулзалтууд болох юм. Монгол Улсын Засгийн газраас мэдээлснээр, 
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэх, 
  • Багануур цахилгаан станцыг байгуулах асуудлыг эцэслэх, 
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын үеэр БНХАУ-ын талтай ярьсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулахаараа Ван Игийн айлчлал онцлог болох аж. 
Засгийн газраас цахилгаан станц барих газрыг бүрэн чөлөөлөх ажлыг эхлүүлж, ойрын хугацаанд дуусгахаар төлөвлөөд байгаа талаар мэдэгдсэн. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал үр дүнтэй болж, хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэж чадвал Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг энэ онд эхэлж, 2026 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллуулж, баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулах боломжтой. Ван Игийн айлчлалаар хэлэлцэх дахин нэг чухал станцын асуудал байгаа нь Багануур цахилгаан станц. 
                Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр БНХАУ-ын талтай ярьсан хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, ложистикийн асуудлаар албан ёсны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулах юм. Ингэхдээ Ханги, Шивээхүрэн боомтуудын нэвтрүүлэлтийг сайжруулах, хоёр талын ачаа тээвэр саадгүй явах нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдэгдээд байгаа. 

-БНХАУ, ТАЙВАНИЙ АСУУДАЛ БОЛОН 15 ТЭРБУМ ЮАНИЙН СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 2026 ОН ХҮРТЭЛ СУНГАХ ХҮЛЭЭЛТ- 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын өөр нэгэн том хүлээлт нь своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл сунгах асуудал. Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл сунгах саналын хариуг хүлээж байна. Бээжингийн өвлийн олимпын үеэр манай талаас своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, БНХАУ-ын талаас эцэслэн хариу өгөөгүй байгаа юм. 
 
Мөн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ван И айлчлалынхаа үеэр Тайваний асуудлаар ярилцах нь дамжиггүй болоод байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 3-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Тайвань, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 
 
Тэгэхдээ “Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад Улсын бүрэн эрхэд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улстөрч Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо” гэсэн урд хөршийн “бэрс” Ван И манай оронд хийх айлчлалынхаа үеэр дээрх асуудлыг хөндөх нь гарцаагүй. 

https://ergelt.mn/news/44/single/23787
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.