Гаванад хямралын улмаас цахилгааны хязгаарлалт хийнэ

345

Гаванад хямралын улмаас цахилгааны хязгаарлалт хийнэ

 

Кубын нийслэл Гаванад хямралын улмаас наймдугаар сард цахилгаан тасалж эхэлнэ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүн амын 20 хувь нь нийслэлд оршин суудаг. Энэ зун цахилгаан тасарсан нь орон нутагт хэд хэдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болсон. Гавана хотын зургаан хотын захиргаа гурван өдөр тутамд нэг удаа үдээс хойш цахилгааныг таслах юм. Цахилгааны тасалдал нь 2019 онд тус арал дээр АНУ-ын шинэ хатуу хориг арга хэмжээ авсанаар эхэлсэн. Аялал жуулчлалыг сүйрүүлсэн цар тахлын улмаас улам даамжирсан эдийн засгийн хямралтай холбоотой гэж тус агентлаг мэдэгдэв.


Хүнс, шатахууны үнийн өсөлт импортын хараат байдлыг илчилсэн. Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 1.3 хувиар сэргэж байсан бол 2020 онд 10.9 хувиар унасан байна. Хоёр жил гаруйн хугацаанд Кубад хоол хүнс, эм тарианы хомсдол, тээврийн асуудал тулгарч байна. Гаванагийн Коммунист намын дарга Луис Антонио Торрес “Кубын бусад улс орон цахилгаан эрчим хүчний тасалдлаас бага хохирол амсахын тулд эв нэгдэлтэй байж, өөрсдийн үүргээ биелүүлэх цаг ирлээ” гэжээ. 2021 оны арваннэгдүгээр сард Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Төрийн департамент Кубын арми болон Дотоод хэргийн яамыг төлөөлж буй есөн өндөр албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсанаа зарласан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.