Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

316

Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана.

 

Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд цахимаар авсан бөгөөд энэ жил 1100 орчим аж ахуйн нэгж цахимаар хүсэлтээ ирүүлсэн байна. Наадмын талбайг тохижуулснаар зай талбай багассан учир Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 310 гаруй аж ахуйн нэгж наадмын өдрүүдэд ажиллахаар болжээ. Дүүргүүд хуваарилалтаа хийж энэ сарын 5-наас аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч зөвлөмж тараасан байна.

 

Улмаар 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд хуваарилалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд асааа байршуулан худалдаа эрхлэх талбайгаа хүлээж авах юм байна. Мандатны мөнгө, бараа бүтээгдэхүүн зөөх машины зөвшөөрлийн хураамж авахаас өөр хураамж авахгүй. Хяналтын чиг үүргийн дагуу хоол хүнсний эрүүл аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын газар хяналт тавих юм. Түүнчлэн наадмын үеэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид болон цагдаагийн албан хаагчид уламжлал ёсоор хяналт тавьж ажиллах юм байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.