Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

437

Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

 

БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсын 36950 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 16301 нь хууль бус байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг хувийг эзэлж байна гэсэн статистик гаргасан байна. Өмнөд Солонгос улсын засгийн газар Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

 

Энэ шийдвэр 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм. Хэрэв дээрх заасан хугацаанд хугацаа хэтрүүлж “харлах” тохиолдол нэмэгдвэл тус шийдвэрийг цуцална гэдгийг онцгойлон анхааруулжээ. Энэ хөнгөлөлттэй нөхцөлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд энэ шийдвэрийг цуцална гэж БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Ирэх аравдугаар сараас хэрэгжих шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарна. Ингэхдээ дараах шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд:

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах
  • COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.