Ковидын эсрэг вакцин 20 сая гаруй хүний амийг аварчээ

425

Ковидын эсрэг вакцин 20 сая гаруй хүний амийг аварчээ

 

Их Британийн халдварт өвчин судлаачид дэлхийн хүн амыг вакцинжуулалтад хамруулснаар нас баралтыг 20 гаруй саяар бууруулсан болохыг тогтоожээ. “Lancet Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилсан олон улсын “COVAX” механизмаар дамжуулан олгосон вакцин 7.5 сая хүний амийг аварсан гэж Лондонгийн эзэн хааны коллежийн эрдэм шинжилгээний ажилтан Оливер Уотсон онцолжээ. Цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ, АНУ, ОХУ зэрэг олон орны эрдэмтэд олон арван төрлийн вакцин бүтээж, халдвар тархах, халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэх эрсдэлийг буруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

 

ДЭМБ-ын мэдээллээс үзвэл, дэлхий дахинд 12 тэрбум тун вакцин хийж, зарим улсад вакцинжуулалтын түвшин 90 хувьд хүрчээ. 

Уотсон тэргүүтэй эрдэмтэд дэлхийн 185 орноос ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн компьютерын загвар гаргаж, халдвар дэлхий даяар хэрхэн тархсан, вакцинжуулалт энэ үйл явцад хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон байна. Хэрэв вакцин бүтээгээгүй байсан бол ковид 31.4 сая хүний амийг зөвхөн эхний жилдээ авч одох байжээ. Харин вакцин энэ үзүүлэлтийг 63 хувиар буюу 19.8 сая хүнээр бууруулжээ. Эдгээрийн гуравны хоёр нь өндөр болон дунд орлоготой орнуудад ногдож байна. Хэрэв “COVAX” хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, хөтөлбөрт хамрагдсан орнууд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулсан бол 600 мянган хүний амийг аврах боломжтой байжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.