Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ

324

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ

 

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УБХ болон УИХ-ын гишүүн асан Жамбын Норовсамбуу агсныг өнөөдөр /2022.05.23/ УДЭТ-аас сүүлчийн замд нь үдлээ. Тэрээр ухамсарт амьдралаа тэр чигээр нь Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан туршлагатай улстөрч, монгол төрийн тулхтай түшээ байсныг өнөөдөр гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, үе үеийн ажлын хамт олон нь дурсан санагалзаж, эмгэнэн гашуудаж байна.

Тэрээр 1965 оноос Дорнод аймгийн мал эмнэлгийн салбараас ажлын гараагаа эхлүүлэн, 1975-1978 онд Хэнтий аймгийн “Онон” сангийн аж ахуйн даргаар ажиллаж, залуу халуун насныхаа 13 жилийг Монголын дорнод бүс нутгийн хөгжлийн төлөө, улс орны мал, аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт зориулжээ.

Улмаар 1980-1982 онд Сангийн аж ахуйн орлогч сайд, 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн үр тарианы сангийн аж ахуйн дарга, 1984-1986 онд Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1992 он Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1992 оны I-VII сард Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2008 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байв.

Б.Норовсамбуу агсан төрийн зүтгэлтний замналаа 1992 оноос эхлүүлж, улс төр, намын бодлогыг тусад нь салгах үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын Парламентын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан анхны парламентын гишүүн байсан ба 1992 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт МАХН-аас нэр дэвшин, сонгогдож байсан аж.

Тэрээр Төрийн албаны зөвлөлийн анхны даргаар ажиллахдаа төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, улс төрөөс ангид байлгах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой, боловсронгуй болгоход чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг удирдагч юм.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.