ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийг сайжруулахад Японы Койка байгууллагатай хамтран ажиллана
“Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид 3 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд манай улсад ажиллаж судалгаа хийлээ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн 5 жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн 10 сургуульд
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах
Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх
Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.