Шударга үнэний дүрд тоглосон М.Энх-Амгалан эрх мэдэлтнүүдтэй хэрэг наймаалцдаг байсан уу

348

Монголын цагдаа, прокурорт насаараа ажилласан Б.Энх-Амгаланг “Шударга  нь дэндсэн хүн” гэж амаа олохгүй магтах хүн олон. Тийм стиль, имижийг ч тэр бүрдүүлж чадсан. Ямар сайндаа УИХ-ын чуулган дээр нэг удаа “Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой. Та нар өөрсдөө хууль зөрчдөг. Та нарын баталсан хуулийн дагуу бид ажиллаж байна” гэж зандраад нэр хүндээ тэнгэрт тултал өсгөснийг олон нийт мартаагүй биз ээ.   
          М.Энх-Амгалан үнэндээ шударга гэсэн үгийн цаана нуудсан гэмт этгээд байж болзошгүй ноцтой, нотой баримт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Ёстой л чононд мах хадгалуулж байсан юм уу гэмээр сэтгэл гонсойлгосон, хөдлөшгүй баримтууд хэвлэлийн хуудсуудаар хөвөрч байна лээ. Үүний нэг нь Энх-Амгалан хэрэг наймаалцдаг байсан бололтой.  
          Женко Баттулгын гарын хүн гэдэг Зам, тээврийн сайд асан “буурал” хочит А.Гансүхийг 2017 онд шинэ төмөр замын хэрэгт холбогдуулан шалгаж, улсын мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, идэж ууж, хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой баримтыг хууль хяналтынхан олны өмнө дэлгэж байлаа.  Тухайн үед А.Гансүх баараггүй баримтаар дээлээ нөмөрч, аавын хаалга татах нь тодорхой болоод байгааг ар араасаа цуварсан баримтууд илтгэж байлаа.  
         Ингээд А.Гансүх нарт холбогдох гэмт хэргийг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тэр яллагдагчаар татагдсан. Гэтэл нийгэм даяар дуулиан шуугиан болоод байсан асуудлын эзэн, яллагдагч А.Гансүх 201201000154 дугаартай эрүүгийн хэргээ ердөө долоохон хоногийн дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй “болгуулж”, хаалгасан байдаг. Яаж ийм богино хугацаанд хэргээ хаалгуулж, уснаас хуурай гарсан байж таарах вэ. Тэгвэл үүний ард хэрэг наймаалцах гэмт хэрэг өрнөсөн бололтой. Энэ талаар тодорхой баримт дурдъя, “Буурал” А.Гансүхэд холбогдох эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн байдаг. Тэгвэл яг энэ өдөр Магвандоржийн Бат-Амгалан гэх хүн “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. Сонирхолтой нь, “Нью даун таун” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч болсон Магванноровын Бат-Амгалан нь тухайн үед Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Магванноровын Энх-Амгалангийн төрсөн дүү юм. Энэ сэжмээр хөөвөл, “Буурал” А.Гансүх өөрт нь хамаарах хавтаст хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжмэгц, Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгаланд хэргээс чөлөөлбөл хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг өгөхөөр санал болгосон гэх мэдээлэл байна. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгалангаа “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, долоо хоногийн дараа А.Гансүхийн эрүүгийн хэргийг хөөн хугацаа дууссан нэрээр тохиролцсон ёсоор хаасан байж магадгүй болж таараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрсөн ах А.Гансүх нь гэмт хэрэгт холбогдчихоод сандарч байхад дүү А.Ганболд нь улсынхаа ерөнхий прокурорын дүүд үнэтэй газраа бэлэглээд явж байсан болж таараад байгаа юм. Сонин давхцал шүү. Яг үнэндээ бол энэ асуудал хэрэг наймаалцаж, газраар авлига авсан байж магадгүй нөхцөл байдал руу хүссэн хүсээгүй орчихож байгаа юм л даа. Нөгөөх бэлэгний газрыг нь судлаад үзэхээр хэдэн тэрбум төгрөгийн үнэд хүрэхээр нийслэлийн А зэрэглэлд байдаг нь анхаарахгүй орхиж болохгүй сэдэв юм.  
          Улсын ерөнхий прокурор, шударга гэгддэг М.Энх-Амгаланг төрсөн дүүтэйгээ хамтран хэрэг наймаалцсан байж болзошгүй энэхүү хууль бус үйлдлээр нь шалгах хууль, хяналтынхан байгаа болов уу. Эсвэл цагдаад ажиллаж байсан, Ерөнхий прокурор байсан гээд үйлдсэн хэргийг нь нуугаад, толгойг нь илээд өнгөрөөх юм болов уу. Гэхдээ нүгэлд нүд дасна гэж байхгүй шүү. Ард түмэн М.Энх-Амгалангаас шударга ёс нэхэх цаг иржээ.

https://ergelt.mn/news/1/single/19472
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.