Сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон машины эзэн холбогдогчийг олж тодруулж чөлөөлөх шаардлагатай тавина

355


Автомашины зогсоол хэсэгчилсэн арга хэмжээ эхэллээ. 2022.03.23 ны өдрийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны НИЙТ СӨХ-ны “ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН” -өөр зогсоолын асуудлыг хэлэлцлээ. Манай хороонд нэг өрх 2,3 машинтай байгаа бөгөөд зогсоол нэн хүнд байна.
Мөн машины оршуулгын газар бий болсон, ростер буюу 14/14 -өөр орон нутагт ажилладаг хүмүүс маань аюулгүй байдлыг нь ашиглан тавьж хаяад 14 хоногийн дараа ирж авдаг, зарим хотхоныг барьсан компани хашаагаа чөлөөлж зогсоол хийгээгүй зэрэг асуудал байна.
Тиймээс зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо.
ЗОГСООЛ ХЭСЭГЧИЛСЭН АРГА хэмжээний хүрээнд сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон машины эзэн холбогдогчийг олж тодруулж үзлэг хийн, чөлөөлөх шаардлагатай тавих юм.
Яг одоо 13 хотхонд 38 машины эзэн холбогдогчийг олж, тогтоохоор ажиллаж байна.
Иргэд маань өөрийн хороо хотхонд орхигдсон машинуудыг мэдээлж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.