О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн” болно

255

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн”-ийг энэ жилээс эхлэн жил бүрийн 3 сарын 18 нд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөгөөн энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ба зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрээс, мөн салбар бүрийн эрчүүдийн төлөөллийг урьж оролцуулна. Уг зөвлөгөөний зорилго нь Монгол эр хүн, Монгол аав хүн , Монгол  нөхөр хүн,  Монгол хөвгүүн гэж   ямар байх ёстойг тодорхойлох, өөрөөр хэлбэл, сүүлийн үед Монгол эр хүний зан араншин, бие бялдар өөрчлөгдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж “Монгол эр хүн  ямар байх ёстой, дэлхийн бусад улсын эрчүүдээс юугаараа бид ялгарах ёстой зэрэг асуудлаар хэлэлцэж тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсохоор зорьж байгаа аж. Тус зөвлөгөөнд оролцогчид Монгол эр хүний бие бялдар, оюун санаа, зан чанарыг зөв тодорхойлж, эрчүүдийн шүүмжлэл дагуулсан нийтийн алдаа дутагдлыг засаж залруулах талаар эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.