ГХЯ: АНУ, Япон дахь монголчууддаа сэрэмжлүүлж байна

395

Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд галт уул
элбэрсний улмаас АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг иргэдэд цунамийн гамшгаас сэргийлэх урьдчилсан сэрэмжлүүлгийг өнгөрсөн Баасан гаригт өгөөд байв.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хохироогүй болохыг Гадаад харилцааны яам мэдээлэв. Энэ талаар тус яамнаас мэдээлэхдээ “Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл цунамийн аюул буурсныг мэдэгдсэн. Одоогоор Ивата муж хамгийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан Ивата мужид оршин суугаа болон АНУ-ын баруун эрэг орчим дахь Монгол Улсын иргэдэд урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.