БНСУ-ын “Сон Медикал Центр” эрүүл мэндийн багц, шинжилгээ, бүх төрлийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байна
Сон Медикал эмнэлэг нь, нэг урсгалтай нэгдсэн шинжилгээний төвдөө, Лабораторийн бүх төрлийн шинжилгээ /бактерлоги, иммунологи, гематологи, биохими, молекул биологиин шинжилгээ/, Дотрын чиглэлээр зүрх судас, хоол боловсруулах болон бөөр шээсний замын эмгэгийн үзлэг оношилгоо эмчилгээг хийж шаардлагатай үед дотрын тасагт хэвтүүлж эмчилж байна. Дотрын чиглэлээр бүх төрлийн шинжилгээ ЭХО оношилгоо, ходоод бүдүүн гэдэсний дуран, зүрхний цахилгаан бичлэг, уушигны багтаамжийн шинжилгээ, хеликобактери тоолох, рентген, шүдний панорама гэх зэрэг бүх төрлийн шинжилгээнээс гадна амбулаторийн бүх төрлийн үзлэг оношилгоо хийгдэж байна.
ковид-ийн PCR болон түргэвчилсэн шинжилгээг хийж eruul.gerege.mn сайтруу баталгаажуулан оруулж байна.
Чих хамар хоолойн кабинет*чих, хамар, хоолойн үзлэг, хамрын шинэ хугарал засах, хамрын цус алдалт тогтоох, хамрын амьсгал сэргээх мэс засал, чихний сэтэрхий оёх гэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Чих, хамар, хоолойн кабинет нь чихний эмгэгүүд болон хамар, залгиур хоолой, төвөнхийн эмгэгүүдийг дурангийн аргаар оношилж эмчлэн эрүүлжүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг стандартын түвшинд орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан хийж байна.
Нүдний кабинет*Нүдний хараа шалгах, шил тааруулах, уг дурандах, нүдний даралт хэмжих зэрэг нүдний цогц үзлэг оношилгоо эмчилгээг хийж байна.
Шүдний кабинет* Osstem брэндийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан шүдний бүх төрлийн эмчилгээ, нүүрэвч, имплантыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.