Улаанбаатар хот- Хөгжлийн чиг хандлага хэлэлцүүлэг боллоо

417

Улаанбаатар хот хөгжлийн чиг хандлага форумд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. Энэ үеэр ирэх жилүүдэд гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийг чадавхыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал сэдвийн хүрээнд оролцогчид санал солилцсон юм.

Тухайлбал Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн зургийн танилцуулсан.

2040 он гэхэд 2 хотын шинэ төв, 5 дэд төв, 26 олон нийтийн төвтэй, 84 сургууль, 425 цэцэрлэг шинээр барих, авто зам, дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22.5 км цаг болгон нэмэгдүүлсэн байхаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн байдлаар иргэдийн тоо 1,5 саяд хүрээд байгаа. Хүн ам, эдийн засгийн ихэнх хувь төвлөрсөн учраас үүнийг дагаад тулгамдсан олон асуудлууд гарч ирж байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд шийдлийг хайгаагүй, хойш тавьсаар ирсэн. Тэгвэл энэ асуудалд цэг тавьж, хөгжих бодлогоо тодорхой болгон ажиллаж байгаа гэдгийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлсэн юм.
Ирэх жилүүдэд нийтийн тээвэрт багтаамж ихтэй, шинэ тээврийг хэрэгслийг нэвтрүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, хотын төвүүдийг задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг төр хувийн хамтын хүчээр шийдэж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.