Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Эрээнээс ирэх ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бэлтгэл хангах тохирсон. Бид бэлтгэл хангагдсан эсэхийг өчигдөр туршилт хийж эцсийн байдлаар шалггалаа. Өнөөдөр бичиг цаасны ажлаа дуусгаад, маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ.
Маргаашнаас эхлэн вирус илрэхээс өмнөх Монголоос Эрээний талд гарсан байсан 150 орчим ачаатай машиныг гаргана. Өөрөөр хэлбэл чингэлэгт шилжүүлэхгүйгээр автомашинтай ачааг гаргана. Үүний дараа чингэлэг тээвэрлэлт хийгдээд явна" гэлээ.