Азаа үзэж, амиа ЭРСДЭЛД ОРУУЛАХ хэрэггүй

240

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нэгдүгээр багийн нутагт орших Улаан-Голд том оврын суудлын автомашин орж осолдсон хэрэг энэ сарын 6-ны өдөр гарчээ. Энэ тухай мэдээлэл сошиал орчноор хөвөрч, гайхаж шогширсон хүмүүс их байлаа. Налайсан намрын сарууд дөнгөж дуусахаар гол, мөрөн хөлдчихсөн гэж бодож чадаж байгаа нь амиа хорлосноос ялгаагүй зүйл биш үү. Ер нь манайхан хэтэрхий хайнга, амь биедээ хайргүй аашилдаг нь гол усанд жил бүр амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос харагдана.

Сүүлийн дөрвөн жилийн баяр наадмын өдрүүдэд л гэхэд 47 хүн усны ослоор амь насаа алдсан аж.

 

Судалгаанаас харахад энэ оны долоодугаар сарын байдлаар сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амиа алдсан бөгөөд үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлж байна. Ингэхдээ үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас баржээ.


Эдгээр ослын дийлэнх олонх нь өөрсөдийн анхаарал болгоомжгүй, хайнга хандсанаас үүддэг болохыг онцгой байдлын аврагч нар хэлдэг юм билээ. Гал, ус хоёрыг барьцгүй гэдэг. Үнэхээр ч тулаад ирсэн тохиолдолд яаж ч болдоггүй зүйл гэж бий.

Таны нэг удаагийн санамсар болгоомжгүй байдал, хэнэггүй зангийн тань төлбөр таны болоод хамгийн хайртай хүмүүсийн амь нас эрүүл мэндээр хэмжигдэж мэднэ. Хэнэггүй байх нь "Гүндүүгүй Монгол” гэдгийг тань нотлохгүй. Харин ч орчин цагт тэнэг байгаагийн тань илрэл билээ. Тэгээд ч гол, мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед азаа үзэж, амиа эрсдэлд оруулах хэрэггүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.