Итали: Ковидын вакцин хийлгэснийг нотлох ногоон паспортыг фашизмтай зүйрлэжээ
Коронавирусын вакцинд хамрагдсаныг нотлох ногоон паспортыг эсэргүүцэгчдийн үйлдлээс болж Италийн хэд хэдэн хотод үймээн самуун гараад байна. Дюсе Бенито Муссолини тэргүүтэй хүмүүс ногоон паспортыг 1920-иод оны үед фашистууд засгийн эрхэнд гарсан үйл явцтай зүйрлэж эхэлсэн талаар Euronews мэдээлэв.
Тус улсад фашизм сэргэсэн тухай яриа нь хэт барууны үзэлтэй шинэ хүчний гишүүд болон түүний удирдагч Роберто Фиориг баривчлагдсантай холбоотойгоор хийгдсэн эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй байна. Ялангуяа тэд 10-р сарын 9-нд Ромын яг төв хэсэгт, Засгийн газрын ордны ойролцоо бослого гаргасан юм.
Энэ үйл явдалд зүүний байгууллагуудын төлөөлөгчид санаа зовж буйгаа илэрхийлжээ. Ялангуяа Италийн партизануудын фашизмын эсрэг үндэсний холбооны Ерөнхийлөгч Жанфранко Палларуло Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш ийм харгис хэрцгий үйл явц Италийн түүхэнд байгаагүй хэмээжээ.
Италид Ногоон паспортыг зөвхөн вакцин хийлгэсэн эсвэл COVID-19-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсаны дараа авах боломжтой. Ковидын паспорт нь тусгай сканнер эсвэл тусгай програмтай ердийн гар утсаар унших боломжтой QR кодыг агуулдаг аж.
Тус улсын иргэд аравдугаар сараас эхлэн музей, театр, ресторанд зочлох, галт тэргээр аялахад ковидын паспорт заавал авч явах ёстой болсон бөгөөд ногоон паспортгүй ажилчидтай аж ахуйн нэгжүүдийг 400-1000 евро, ажилчид өөрсдөө 600-1500 еврогоор торгох шийдвэр гараад байсан юм.
Эх сурвалж: ГАЗЕТА