АТГ нэг их наядын хохирол учруулсан гэмт хэргүүдийг шалгаж, 90 тэрбумын хохирлыг барагдуулжээ

491

Энэ оны эхний найман сард авлигын гэмт хэргийн улмаас төрд нэг их наяд төгрөгийн хохирол учирснаас АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 90 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсөн гэж АТГ-ын дарга З.Дашдаваа өнгөрсөн Баасан гаригт Төрийн ордонд болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” дээр мэдэгджээ.Авлигатай тэмцэх газарт 2020 онд шалгасан хэргийн тоог тус байгууллага анх байгуулагдсан 2007 оныхтой харьцуулбал 15 дахин их, арван жилийн өмнөхтэй харьцуулахад арав дахин, таван жиийн өмнөхөөс тав дахин нэмэгдсэн байна.
Авлига албан тушаалын гэмт хэргийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо эрс нэмэгдэж байгаа нь ноцтой үзүүлэлт. Авлига албан тушаалын гэмт хэргийн холбогдогчийн багагүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байна.
Тухайлбал, нэг жилийн хугацаанд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтнууд байгаа бөгөөд эдгээр нь төрийн өндөр албан тушаалтнууд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулан олон түмний итгэлийг хөсөрдүүлж байна гэж АТГ-ын дарга хэлсэн үгэндээ дурджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.