ОХУ-аас “Youtube”-ыг бүхэлд нь хориглохоо анхааруулжээ

283

Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр  “Youtube” компаниас ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн суваг болох “Russia Today” агентлагийн хоёр сувгийг худал мэдээлэл цацаж, иргэдийг төөрөгдүүлдэг” хэмээн хаасан.
Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яамнаас шүүмжлэлтэй хандаж,  “Youtube” компани бидэнд улс төрийн цензур тавьж улмаар үг хэлэх, хэвлэн мэдээлэх эрх чөлөөг минь боогдуулж байна. Мөн тус асуудалд Герман улсын эрх баригчид ч оролцсон гэж байсан бол мөн энэ долоо хоногт тус улсад  “Youtube” платформыг хориглож магадгүй гэдгээ анхааруулжээ.
Иймээс Москвагийн харилцаа холбооны зохицуулагчийн мэдээлснээр, “Youtube”-ийн толгой компани болох “Alphabet” компанид хандаж “Хэрвээ хаагдсан сувгуудыг эргэж нээхгүй бол тус платформыг хэсэгчлэн болон бүхэлд нь хориглож хаана” хэмээн мэдэгдсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.