ОХУ-аас “Youtube”-ыг бүхэлд нь хориглохоо анхааруулжээ
Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр “Youtube” компаниас ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн суваг болох “Russia Today” агентлагийн хоёр сувгийг худал мэдээлэл цацаж, иргэдийг төөрөгдүүлдэг” хэмээн хаасан.
Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яамнаас шүүмжлэлтэй хандаж, “Youtube” компани бидэнд улс төрийн цензур тавьж улмаар үг хэлэх, хэвлэн мэдээлэх эрх чөлөөг минь боогдуулж байна. Мөн тус асуудалд Герман улсын эрх баригчид ч оролцсон гэж байсан бол мөн энэ долоо хоногт тус улсад “Youtube” платформыг хориглож магадгүй гэдгээ анхааруулжээ.
Иймээс Москвагийн харилцаа холбооны зохицуулагчийн мэдээлснээр, “Youtube”-ийн толгой компани болох “Alphabet” компанид хандаж “Хэрвээ хаагдсан сувгуудыг эргэж нээхгүй бол тус платформыг хэсэгчлэн болон бүхэлд нь хориглож хаана” хэмээн мэдэгдсэн байна.