Я.Содбаатар МАН-ын ЕНБДарга, Ж.Энхбаяр Батлан Хамгаалахын Сайд болох болзолтойгоор УИХ-д нэр дэвшихгүй

1 153

УИХ-ын 2020 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН, АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж эхлээд буй билээ.

Эрх баригч намын хувьд тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг Монгол улсын хэмжээнд МАН-аас нэр дэвших боломжит хүмүүсийн рейтингийг тогтоох цогц судалгааг хийсэн бөгөөд уг судалгааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх гол үзүүлэлт болгох гэнэ.

Уг судалгааг 4 сарын сүүлээр дахин хийж, намын бага хуралдаа танилцуулах юм байна.

Гэвч судалгааны дүнгээс гадна намын даргын хувьд У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас хэд хэдэн улс төрчийг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаж болзошгүй аж.
 
Жишээ нь тухайн тойрогтоо рейтинг өндөр байсан ч гэсэн М.Энхболд УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшчихвэл У.Хүрэлсүх "60 тэрбум"-ын эсрэг тэмцлээ иргэд, сонгогчдод юу гэж тайлбарлах вэ? гэдэг асуудал үүсэх төдийгүй энэ нь АН, МАХН-д  МАН-руу дайрах нэг шалтгаан болох билээ.
 
Мөн ЖДҮ-ийг Дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нэгэнтээ ам алдчихсан.

Иймээс ч уг амлалтандаа ямар нэг хэлбэрээр хүрэх хэрэгтэй.

Хэрхэн хүрэх хувилбараа ч бодож олсон байна. Тодруулбал ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮ-гийн Дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Т.Солтан нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж урьдчилсан байдлаар тогтжээ.

Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны нөхөд нь мэдээж ямар нэг байдлаар хоосон хоцорч болохгүй. Иймээс ч УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа МАН ямар нэг байдлаар Засгийн эрх үргэлжлүүлэн баривал Я.Содбаатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд болох хүсэлтээ намынхаа удирдлагад илэрхийлсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.