МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх суудлаасаа "сугарчээ"

967

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр коронавирусын өндөр эрсдэлтэй бүс болсон БНСУ-аас ирэх үеэрээ тусгаарлалтад орохыг эсэргүүцэж асуудал үүсгээд амжсан. Тэрээр дарга нэрэндээ бардсан уу, данхайж байгаад албаныханд албадуулсан байдаг. Түүний энэ явуургүй, хэл ам татласан үйлдэл нь намаасаа хатуухан банга хүртэх харгуй замыг нь засаж өгөх нь тэр. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх "Түүнд хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц" гэж лүндэн буулгасныг харин өнөөдөр намын ЕНБД Д.Амарбаясгалан ёсчлон гүйцэтгэжээ. Юу гэхээр, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг удирдлага нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.