Боорцогны зуурмагаа хөнжлөөр хучсан байжээ

879

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад:
  • зөөврийн устай,
  • гар угаах угаалтуургүй,
  • боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
  • шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй, 
  • эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад
  • зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжилжээ. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.