Боорцогны зуурмагаа хөнжлөөр хучсан байжээ
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад:
- зөөврийн устай,
- гар угаах угаалтуургүй,
- боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
- шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,
- эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад
- зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжилжээ. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.