Панжшерийн гурван нутгийг талибууд эзлэн авсан гэх мэдээллийг няцаажээ

427
“Талибан” хөдөлгөөний хяналтад ороогүй Афганистаны цорын ганц бүс нутаг болох Панжшер мужийн гурван нутгийг талибууд эзлэн авсан гэх мэдээллийг тус муж дахь Үндэсний эсэргүүцлийн фронтын дайчид няцаажээ. Эсэргүүцэгчидтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр, талибууд Панжшер муж руу сэтлэн орохыг оролдсон боловч цохигдон ухарч, ноцтой хохирол амссан байна.

“Талибууд дахин худал мэдээлэл тарааж байна. Тэд баруун талаар Панжшерийн нутаг дэвсгэр лүү сэтлэн орох гэж оролдсон боловч цохигдон ухарч их хэмжээний хохирол амссан. “Талибан” хөдөлгөөний олон арван дайчин амиа алдаж, шархадсан эсвэл олзлогдсон" гэж эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр одоогоор бүс нутгийн байдал ерөнхийдөө тайван байна.

Өмнө нь “Талибан”-ы төлөөлөгчид Панжшерийн гурван чухал бүс нутаг, давааг эзлэн авч чадсан бөгөөд удахгүй "ялалтаа" зарлана гэж мэдэгдэл хийсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.