Ээлжийн багштай цэцэрлэг 07:30-19:00 цагийн хооронд ажиллахаар болжээ
Цэцэрлэгт ээлжийн багш нар ажиллахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Энэ хичээлийн жилд эхний ээлжид зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна. Ингэснээр тухайн цэцэрлэг 07:30-19:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллах юм байна. Энэ нь эцэг эхчүүдэд олон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж албаныхан үзжээ. Түгжрэлийн 25 хувь нь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг судалгаа гарчээ.