Өчигдрөөс эхлэн ажиллуулж байгаа 119 тусгай дугаарт 300 гаруй хуурамч дуудлага иржээ

966

ЭМЯ-наас ээлжит 11:00 цагийн мэдээллийг хүргэлээ. Мэдээллээс онцлон дурьдахад, ЭМЯ-наас өчигдрөөс эхлэн нээж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллуулж байгаа 119 тусгай дугаарт нийт 900 гаруй дуудлага ирсэнээс 300 гаруй нь хуурамч болон тоглосон дуудлага байжээ. Дэлхий даяар цар тахлын хэмжээнд ойртож яваа шинэ коронавирусын халдвар Монгол Улсад илэрч батлагдсан энэ ноцтой цаг үед ард иргэд хуурамч дуудлагаар албаныхны үйл ажиллагаанд болон бусад иргэдэд хүндрэл саад учруулахгүй байхыг хүсч байна. 

Мөн өнөөдрийн мэдээлэлд дурьдсанаар, франц иргэнийг өнөөдөр Дорноговь аймгаас УБ-т буюу ХӨСҮТ-д 9:38 цагт шилжүүлэн авчирсан байна. Биеийн байдал хүндэвтэр тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, уушгиндаа нэвчистэй гэдэг шинж тэмдэгтэй байгаа гэдэг мэдээллийг өглөө. 

Сонирхуулахад, ЭМЯ Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлүүдийн өгч буй зөвлөгөөнүүдийг авч үзээд  уламжлалт эмчилгээний арга зөвлөмжийн чиглэлээр түр заавруудыг боловсруулсан бөгөөд одоо Монголын уламжлалт эм тангийн нөөцөө бүрдүүлж, судалгаа авч ажиллаж байгаа юм байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.