Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ubike” төслийн багийг хүлээн авч уулзлаа

446


Хотууд автозамын түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж буй арга замуудын нэг нь дугуйн зам. Иргэдийн дунд дугуй унах хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулалтын зам, зогсоол дугуйн түрээсийн үйлчилгээ ихээхэн нөлөөтэй. Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг 2018-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 5000 хэрэглэгч түрээсийн 200 дугуйг давхардсан тоогоор 70.000 удаа түрээсэлж унасан байна.
Тэгвэл уг төслийн багийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзаж, төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр төслийн багийн гишүүд Улаанбаатар хотод дугуйн замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд дугуй унах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс уг төслийг үргэлжлүүлэн түрээсийн 500 дугуйг тодорхой байршилд байршуулах саналтай байгаагаа хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэл, замын түгжрэл зэргийг бууруулахад дэлхийн 600 гаруй хот түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Уг төслийг дэмжиж байна. Гэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хуулийн дагуу ажил хийгдэх ёстой. Иймээс 2018-2020 онд хэрэгжсэн төслийн үр дүн, санал, дүгнэлтийг албан ёсоор ирүүлэх хэрэгтэй” гэв.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх  таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Тухайлбал,  Чингэлтэй дүүрэгт, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам, Баянзүрх дүүрэгт, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн замыг тавьж байна.
Zurag-300x169 Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ubike” төслийн багийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.