Шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх ажил 60 хувьтай байна

560
 
МИАТ-ын тоног төхөөрөмжийн 60 хувийг нүүлгэн шилжүүлээд байна.ИНЕГ-ын дарга энэ оны5 дугаар сарын 27-ндтушаалгарган Буянт-Ухаагаас шинэ нисэх буудал руу“Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төвийг“-ийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Тус төвийн гишүүд 6 дугаар сарын 2-ноос “Чингис хаан”олон улсын нисэх буудалд байрлан “Буянт-Ухаа”олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгарганажиллаж байна.


Уг үйл ажиллагаатайЗТХЯ-нытөрийн нарийн бичгийн дарга С.Батболдөнөөдөр газар дээр нь танилцаж,“Чингис хаан”олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл, нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явцыг шалгав. “Чингис хаан”олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн 4 дүгээр сардЗТХ-ийнсайдаар батлуулсан юм. Үүний дагууИНЕГ-аас хэрэгжүүлэх 72, “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-иас хэрэгжүүлэх 69 ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар93 хувьтайбайгааг “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом танилцууллаа.



“Буянт-Ухаа”олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ямар нэгэн асуудал, хүндрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 60 гаруй хувьтай байгааг “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийн дарга, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн мэдээллээ. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд шинэ нисэхэд ажиллах үеэрээ хурдны замын засварын ажлыг шалгаж, шуурхайлах чиглэл өгөв. Замын засварын ажил маргааш дуусна.
Ташрамд мэдээлэхэд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг ирэх ням гарагт нээж, албан ёсоор ажиллаж эхлэх юм.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.