Тусгай үүргийн онгоцоор 141 иргэн эх орондоо ирлээ

475


Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 26-ны өдрийн 23:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 141 иргэн ирсэн. Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Ибис”, “Парк”, “Нарантуул” зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлалаа.
 
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.