“Хотын соёл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ

501

Нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.
Хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа. Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэх ажилд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа юм. Түүнчлэн хотын соёлыг түгээх зорилгоор “Хотын соёл”, “Соёлтой болГоё” аян өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тиймээс хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа. 

Цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, судалгааг нарийвчлан гаргахыг нийслэлийн Нийгмийн халамжийн газарт, ЕБС-ийн биеийн тамир, спортын талбайн мэдээллийг нарийвчилж гаргахыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.