Дараах иргэд дугаарлахгүйгээр саналаа өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр 07:00-22:00 агийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр бид СБД-ийн 28-11-3 хэсгийн хорооноос ирж мэдээлэл бэлтгэлээ.
Уг хэсгийн дарга О.Баярмаагаас дугаарлалгүй саналаа өгөх боломжтой иргэдийн талаар тодрууллаа. Ингэхэд:
- Жирэмсэн эмэгтэй
- Өндөр настан
- Хөгжлийн бэрхшээтэй иргэд дугаарлахгүйгээр саналаа өгөх боломжтой гэлээ.