Монгол ноолуурыг Итали улс руу анх удаа газраар тээвэрлэлээ

378

 

Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг өнөөдөр газраар тээвэрлэж байна. Итали руу экспортод гарч буй энэ 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг аж.
“Ханбогд кашимер” компани урьд нь ноолуураа Итали улс руу экспортлохдоо Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаа зарцуулж  байсан бол ийнхүү газраар тээвэрлэснээр 20 гаруй хоногт зорьсон газраа хүргэх юм. 
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.  ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. 





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.