3000 тонн адууны мах БНХАУ-д экспортолжээ
Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар Монгол Улс БНХАУ-д 3000 тонн адууны мах экспортолжээ.
Коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдал, хил хаасан зэрэг нь адууны махны экспортод нөлөөлжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр манай улс мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхээр төлөвлөж буй аж.
Дээрх хэлэлцээрт БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бангладеш, Лаос, Шри-Ланк зэрэг улсууд багтдаг бөгөөд 2.6 тэрбум хэрэглэгч харьяалагддаг юм.