Нью-Йоркт марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ

318
Олсны ургамлыг эмчилгээний бус зорилгоор хэрэглэх, худалдан авахыг зөвшөөрсөн хуульд Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо гарын үсэг зуржээ. Тийнхүү Нью-Йорк нь мансууруулах бодисыг хуулиар зөвшөөрсөн 15 дахь муж улс болж байна.
Нью-Йорк муж улсын хувьд энэ бол түүхэн өдөр гэж Куомо мэдэгдээд эрх баригчид энэ санааг эртнээс дэмжиж байсан гэдгийг цохон тэмдэглэв. Хуулийн санаачилгыг авч хэлэлцэхийг Куомо 2019, 2020 онуудад санал болгож байжээ.
“Шинээр гаргасан хууль тогтоомж нь олсны ургамлыг эргэлтэд оруулснаар хатуу чанга шийтгэл оногдуулахгүй байх боломжийг олгож байгаагаас гадна муж улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө” гэж Куомо мэдэгдэв.
Марихуаны борлуулалтаас жилд 350 сая ам.долларын шимтгэл авах боломжтой гэж Нью-Йоркийн эрх баригчид үзэж байна. Үүнээс гадна 30-60 мянга орчим ажлын байр шинээр бий болно гэж найдаж байгаа аж.
Шинэ хуульд зааснаар, оршин суугчид олсны ургамлыг хувийн хэрэгцээндээ зориулж 85 гр хүртэлх хэмжээгээр хадгалах боломжтой. Түүнчлэн тамхи татахыг хориглосон газраас бусад олон нийтийн газарт марихуан хэрэглэхийг зөвшөөрчээ. Марихуаныг ирэх жилээс тусгай дэлгүүрүүдэд худалдан борлуулж эхлэх юм байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.