ЭМЯ: Өчигдөр 127, өнөөдөр 130 тохиолдол бүртгэгдлээ

579
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ  өглөө. Улсын хэмжээнд өчигдөр 127 хүнээс халдвар илэрсэн бол өнөөдөр  130 тохиолдол бүртгэгджээ. 
2021 оны гуравдугаар сарын 16-нд 16800 хүнд PCR шинжилгээ хийхэд 130 хүний хариу эерэг гарлаа. Үүний 129 нь дотоодын халдвар бөгөөд үлдсэн нэг нэг  зөөвөрлөгдсөн тохиолдол юм байна. Ингэснээр манай улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. 
Шинээр халдвар авсан 129 хүний 120 нь ойрын хавьтал байсан бөгөөд үүнээс 170 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Есөн хүнд халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааны ажил хийгдэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эдгээр хүмүүс нь БЗД-ийн 4, 5 хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.