АН-ын бас нэг вирус айлын хаалга тогшоод явна уу

1 002

Үхлийн вирустэй тэмцэж, улсаараа хичээж байхад “боохой борооноор” гэдэг шиг АН-ынхан ийм ажил хийж явах ч гэж...
“Мансуурсан 1080 хоног” нэртэй, 140 нүүртэй хар сэтгүүл тараагджээ. Баянгол дүүрэгт амьдардаг нэгэн танил барьсан явахтай таарав. АН-аас нийслэлийн дүүргүүдэд тараагдсан бололтой юм.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд ч тахал дэгдэлтийг намжааж чадахгүй байна.

Одоогоор бол бид ердөө урьдчилан сэргийлж л чадаж байна. Цаашдаа байдал хүндэрвэл манай улсад ямар нөөц бололцоо чадвар байгаа билээ? Төрөөс хувийн хэвшил, ард түмнээс туслалцаа хүсэх цаг ч ирж мэднэ.

“Нөхцөл байдал энэ хэвээр байвал төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутна” гэж Сангийн сайд мэдэгдсэн. Гэвч эдийн засгийн хүндрэлийг үл ажран Хүрэлсүхийн команд чадлаараа ажиллаж байгаа. Төр бүх зүйлийг хангах боломжгүй учраас ТББ-ууд, коллежийн оюутнууд маск үйлдвэрлэж, иргэд санаачилгаараа гадна дотноос маск захиж цуглуулан тарааж, төрийн албаныхан амралтгүй эргүүлд гарч, хувийн хэвшлийнхэн тэдэнд халуун аарц чацаргана зөөж, бүгд л дээр дооргүй сэтгэл санаачилгаараа нэгдэн ажиллаж байна.

Гэтэл ийм хүнд үед Монголын хамгийн том 2 хүчний нэг АН-д ингэж мөнгө нь илүүдэж, хор нь ихдэх гэж... Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах нь та нарын ч эрх үүрэг шүү АН-ынхан.


Төр барилцаж байгаагийн хувьд хамтдаа хариуцлага үүрч, аюулын өөдөөс хамт сөрж зогсох ёстой байтал анализийн үнэр ч үгүй, алуурны хар сэтгүүл тараасан нь үнэндээ цагаа олсонгүй. Үнэ зодож хийсэн үнэтэй сэтгүүлийг нь дундажлан 5000 төгрөгөөр тооцож өрхийн тоогоор үржүүлбэл тэрбум төгрөг хол давах болов уу...

Аюултай вирус хаалга тогшиж байхтай зэрэгцэн бас нэг ийм вирус танай хаалгыг тогшоод яваан байна шүү.


Эх сурвалж: 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.