“Витамин ₮” хөтөлбөрийн супер шагналын эхний эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, Nissan Leaf автомашинаа гардан авлаа

520

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн хамгийн эхний супер хонжворын эзэн тодорч, Nissan Leaf цахилгаан автомашинаа гардан авлаа. Супер хонжворын азтанаар 8 настай Г.Бартанбаатар хүү тодорч супер шагнал болох автомашины эзэн болжээ. Г.Бартанбаатарын ээж хүүгийнхээ нэр дээр Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламж нээлгэн хүүгийнхээ ирээдүйд зориулан тууштай хуримтлуулдаг ба урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд хадгаламждаа орлого хийн нэг ширхэг сугалаатай болсон нь ийнхүү супер хонжвор болох автомашины эзэн болгожээ. Мөн цахилгаан скүтер, ухаалаг цаг, ухаалаг гар утас зэрэг эрүүл мэнд, байгальд ээлтэй урамшууллууд эзэддээ хүрсэн юм.
Автомашины азтан Г.Бартанбаатар: Машинтай болсондоо баяртай байна
 
“Шинэ, гоё машинтай болсондоо баяртай байна. Ах, эгч нартаа баярлалаа.”
Цахилгаан скүтерийн азтан Г.Ариунжаргал: Хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлсөн
“Хоёр жилийн өмнө сургуулиа төгсөөд ажилд орсноосоо эхлээд Голомт банканд хадгаламж нээж хуримтлуулж эхэлсэн.
Миний хувьд сар бүр “Үндэсний хуримтлал”-д мөнгөө хадгалдаг, дээрээс нь хоёр дүүдээ “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламж нээлгэн хуримтлал татуулдаг.
Эдийн засгийн эрсдэл тулгарахад санхүүгийн хохиролгүйгээр даван туулах гол зүйл хадгаламж гэж би боддог.
Тийм ч учраас их, бага хамаагүй тогтмол хуримтлуулдаг.
2018 оноос Үндэсний хуримтлалд хадгаламж нээлгээд жилийн дараа сургалтын төлбөрөө төлсөн.”
Ухаалаг цагийн азтан П.Аминагийн ээж: Хүүхдийнхээ ирээдүйд зориулан тууштай хуримтлуулахыг зорьдог
 
“Охиндоо Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламжийг энэ оны 5 дугаар сард нээсэн. Одоо охин маань 1 ой 9 сартай. Охиныхоо ирээдүйд нь бэлдэн нэр дээр нь хүүхдийн хадгаламж нээж, тууштай хуримтлуулахаар шийдсэн. Ингэснээр ирээдүйд шаардагдах сургалтын төлбөрөөс авахуулаад олон зүйлд бэлэн байх, дээрээс нь гэнэтийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулах боломжтой гэж боддог.“

“Витамин ₮” урамшуулалт аян энэ оны долдугаар сард эхэлснээс хойш таван удаагийн тохирлоор нийт 61 азтан төрж, ухаалаг утас, цахилгаан скүтер, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд болжээ. 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг урамшуулалт аянаар нийт 122 азтаныг шалгаруулах юм.
Голомт банкны энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаатай болж, энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.